УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ХБНГУ-ын “Фридрих Эберт"-ийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Ниилс Хегевиштэй албан уулзалт хийлээ
2021.11.11

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ХБНГУ-ын “Фридрих Эберт"-ийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Ниилс Хегевиштэй албан уулзалт хийлээ

Тэрээр, Монгол Улсын улс төрч болон, улс төрийн намуудтай уялдаа холбоотой ажиллаж ялангуяа манай улсын иргэн бүрт улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын оролцооны тэгш боломжийг бүрдүүлэх, тэгш оролцоог хангадаг чөлөөт, эв санааны нэгдэлтэй нийгмийн төлөө, сонгогч иргэдийн улс төрийн боловсролд анхаарал хандуулж идэвхтэй ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.

Фридрих Эбертийн сан нь 1925 онд байгуулагдсан Германы хамгийн ууган уламжлалт улс төрийн сан юм. Тус сан Иргэний нийгмийг бэхжүүлэхийн төлөө мэдээлэл өгөхөөс гадна чиг хандлагыг тогтоож, чадавхижуулах сургалтаар дамжуулан иргэдийн улс төр, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн идэвх санаачилгыг дэмжиж тэднийг чадавхижуулдаг.

Фридрих-Эбертийн сантай олон талаар хамтран ажиллах боломж байгааг онцлоод эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлын талаар санал солилцов. Мөн хөдөө орон нутаг дахь эмэгтэйчүүдийн чадавхийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах талаар ярилцлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn