Энэтхэгийн Техник Эдийн засгийн хамтын ажиллагааны (ITEC) өдөрлөг боллоо
2021.10.25

Энэтхэгийн Техник Эдийн засгийн хамтын ажиллагааны (ITEC) өдөрлөг боллоо

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Монгол Улсад суугаа БНЭУ-ын ЭСЯ-аас Энэтхэг- Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 66 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Энэтхэгийн Техник Эдийн засгийн хамтын ажиллагааны (ITEC) өдөрлөгт урилгаар оролцлоо.

Манай хоёр орны дипломат харилцаа олон салбарт ялангуяа боловсрол, технологийн чиглэлд голлон чиглэсээр ирсэн баялаг түүхтэй. Тухайлбал, Энэтхэгийн 100 гаруй дээд сургуульд ITEC-ийн тэтгэлэгт хөтөлбөр бүхий хиймэл оюун ухаан, робот техник, финтек, дэвшилтэт технологийн курс, сургалтууд нь сүүлийн 30 жилийн хугацаанд 3500 гаруй Монголчуудад үр өгөөжөө өгсөн байна.

Энэхүү хөтөлбөр нь олон залууст боломж олгосон үр дүнтэй сайн хөтөлбөр юм. Миний бие 15 жилийн өмнө буюу 2006 онд ITEC хөтөлбөрөөр Энэтхэг улсад суралцаж байсан төгсөгчдийн нэг. Монголын олон мэргэжилтнүүдийг сургаж, хөгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж оюуны хөрөнгө оруулалт хийсэн Энэтхэгийн ЗГ, ард түмэнд баярлалаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn