УИХ-ын гишүүн Б.Бейсен сумын ЭМТ-үүдэд эхо аппарат хүлээлгэж өгөв
2021.09.02

УИХ-ын гишүүн Б.Бейсен сумын ЭМТ-үүдэд эхо аппарат хүлээлгэж өгөв

УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг болон Улаанхус, Цэнгэл, Дэлүүн сумын ЭМТ-үүдэд зөөврийн  эхо аппарат хүлээлгэж өглөө.

Түүний хувьд сумуудын Эрүүл мэндийн төвүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 550 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Тус ажлын хүрээнд орчин үеийн 35 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ёстой аж.

Үүнээс эхний ээлжид зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, гематологийн анализатор, коагулияцийн аппарат, өвчтөний монитор, билиметр, шүдний суурийн сандал, уургийн монитор, эхо аппарат зэрэг 200 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Харин энэ онд багтааж 350 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг эмнэлгүүдэд олгох ажээ.