2021.09.02

Баян-Өлгий аймгийн зарим сумын ЭМТ сүүлийн үеийн суурин эхо аппараттай боллоо

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсений санаачлага, дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Дэлүүн сумдын ЭМТ болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг сүүлийн үеийн суурин эхо аппараттай боллоо. Энэ тоног төхөөрөмжийг /2021.09.01/-нд холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн юм.

Тэрээр Хүн амын эрүүл мэндийн төлөө алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn