2021.05.27

Баян-Өлгий аймгийн Онцгой комисс 75 сая төгрөгийн хандив хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баян-Өлгий аймгийн Онцгой комисст 75 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалах хэрэгсэл бусад бараа материал хандивлалаа.

Энэ зүйлийг УИХ-ын гишүүн Б.Бейсен болон Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос нар хүлээлгэж өглөө. Баян-Өлгийчүүдэд тусламжийн гараа сунгасан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танд Баян-Өлгийчүүдийн өмнөөс  баярласан талархсанаа илэрхийлье гэж УИХ-ын гишүүн Б.Бейсен өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn