“ЗҮРХ ХАМГААЛАХ ТӨСӨЛ”-ИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
2025.05.05

“ЗҮРХ ХАМГААЛАХ ТӨСӨЛ”-ИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Япон Улсын болон Эх хүүхдийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нарын "Зүрх хамгаалах төсөл"-ийн баг Баян-Өлгий аймагт ажиллаж, 0-18 насны хүүхдүүдэд зүрхний үзлэг оношилгоо үнэ төлбөргүй амжилттай хийж дууслаа.

Энэ удаагийн үзлэг оношилгоонд зүрхний төрөлхийн гажиг болон зүрхний өвчтэй хүүхдүүд, энэ төрлийн мэс засалд орж хяналтад байгаа, зүрх судасны зовиуртай, онош тодруулах шаардлагатай нийт 288 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, эмчилгээ зөвлөгөө өгөв.

Бяцхан үрсийн маань эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ сэтгэл гарган ажилласан бүх эмч нартаа Өлгий нутгийн багачуудын эцэг эхчүүдийн зүгээс болон хувиасаа баярласан талархсанаа илэрхийлье.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хамтдаа үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан