2021.06.22

Н.Учрал: Нийтийн мэдээллийн тухай хуулийн нэршил, эдийн засгийн тооцооллыг хэрхэн тодорхойлсон бэ?

УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Энэ хууль цаг үеэ олсон хууль. Нийтийн мэдээллийн тухай хууль гэсэн нэршил дээр санал нэгдэхгүй байгаа. Зохицуулалт хийх гэхээр цахим орчин дахь мэдээ, мэдээллийг зохицуулах гээд байгаа юм шиг. Уг нь төрийн цахим харилцаа цахим засаглалыг хөгжүүлэх илүү өгөгдөл хамгаалалдаа /data exchange/ хийх хууль  гэж ойлгож байгаа. Энэ хуульд цахим хөгжлийн үндэсний хороо гэсэн бүтэц бий болгохоор орж ирж байна. Сүүлийн үед хуулиуд дээр бүтэц нэмэхээр орж ирж байна. Дахин бүтэц нэмэх  шаардлага байна уу? E-mongolya  амжилттай хэрэгжиж байгаа. Гэтэл мэдээлэл авах төв байгуулна гэж байна. Энэ нь эргээд иргэдэд хүнд суртал үүсгэнэ.

ХЗДХ-ий яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn