2021.01.21

Ж.Сүхбаатар: Ерөнхий сайд ёс суртахууны улс төрийн том хариуцлага үүрч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм. 

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд оролцож байна. Ерөнхий сайдын огцрох хүсэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

"Өнөөдөр бид коронавирусийн эсрэг дайтаж байна. Хариуцлага итгэл гэдэг үгнүүд ихээр яригдаж байна.  Нэг хэсэг нь Ерөнхий сайдыг хариуцлагаас зугатаж байна, нөгөө хэсэг нь итгэл хүлээж байна гэж ярьж байгаа. Ерөнхий сайд огцорсон ч бодлогын тогтвортой байдал алдагдахгүй гэж үзэж байна. Намын даргын баримталсан бодлого буруу учраас алдаа гарсан гэж бодохгүй байна. Хэцүү үед хамт зүтгэж байсан хоёр сайд нь огцрох талаар хүсэлт ирсэн учир Ерөнхий сайд ёс зүйн үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа. Энэ бол ёс суртахууны улс төрийн том хариуцлага үүрч байна. Монголд энэ жишиг тогтох ёстой. 

Герман, Англид ч гэсэн ардчилсан дэглэмээ эсэргүүцээд тэмцэл хийж байна. Үүн дээр харин дөрөөлж улс төрийн ашиг харж болохгүй. МАН хариуцлага хүлээхээс хулчийхгүй. Ярьж байгаа зүйлээрээ хүн ялдаг биш, бодлогоор ялдаг.  Бидний хувьд хүн чанар хамгийн түрүүнд байх болно. Хариуцлага алдсан тухай бүрд ёс зүйн хариуцлага хүлээдэг байвал энэ нь зөв бодлого болно."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn