АН-ын бүлэг Хөдөлмөрийн тухай  хуулиар завсарлага авлаа
2021.01.15

АН-ын бүлэг Хөдөлмөрийн тухай хуулиар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.15\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ. 

НББСШУБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбаатар танилцууллаа. 

Ажлын хэсгээс 121 зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэсэн бөгөөд 1-81 дэх саналын томъёоллыг Байнгын хорооны 2018.01.06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар 82-121 дэх саналын томъёоллоор санал хураалт явуулсан байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллоор санал хураалтыг мөн явуулжээ.