2021.01.13

Ц.Мөнх-Оргил: Ажил хаялтын хоёр том үндэслэлийг нарийн суулгаж өгсөн

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Ямар нэг шалтгаанаар ажил хаях бололцоог нээгээгүй. ҮЭ, АОХ, Засгийн газар гурав нэлээн их ярьж байж тохиролцсон заалт. Энд ажил хаях хоёр том үндэслэл байгаа юм.

  1. Нэг нь сонирхолын маргааны үед буюу хамтын гэрээ хэлэлцээр байгуулъя, салбар салбар дундын хэлэлцээрийг байгуулъя гэдэг саналыг хүлээж аваагүй. Салбар дундын хэлэлцээр хамтын гэрээ байгуулах явцдаа хоорондоо тохиролцоогүй эсвэл зуучлалын үйл ажиллагаанд оролцоогүй эсвэл арбитрт оролцоогүй гэсэн үндэслэл байгаа. Сонирхолын маргаанд оролцоогүй нэг заалт. 
  2. Хамтын гэрээ хэлэлцээрээрээ тохирсон юм. Тухайлбал үндэсний хэмжээний гурван талт хэлэлцээрээр тохирсон заалтаа, ажил олгогч Засгийн газар биелүүлэхгүй байгаа тохиолдолд ҮЭ ажил хаялт зохион байгуулна гэсэн үндэслэл.

Ажил хаялт ҮЭ-ийн хүсэж мөрөөдөөд байдаг зүйл биш гэдгийг бид мэдэж байх ёстой. ҮЭ-д байдаг зэвсэг гэхдээ маш болгоомжтой хэрэглэдэг зэвсэг. Бид 25-аараа үндэслэлийг нь тогтоож өгөөд дараа нь ажил хаялт зохион байгуулалт зохион байгуулах дэгийг нь нарийн зааж өгсөн байгаа. Санал нь яаж хураагдах уу, хэн зохион байгуулах уу гээд. Тухайлбал ҮЭ ажил хаялтыг зохион байгуулалт хийхийг заасан байгаа. Энэ бол ажил олгогч, ажилтан, Засгийн газар гурвын нэлээн их ярилцаж, тэнцвэртэй байдалд хүргэсэн хувилбар юм.