2021.01.13

Ц.Сэргэлэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,01,13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Монгол улсад үйлд ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуй нэгж манай улсын хууль дүрмийг дагадаг. Хэрэв зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага ногдуулахаар заасан бэ?

Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаа монгол ажилчид, иргэдийн эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх асуудал их гардаг. Наранбаатар гишүүн бид нар ярьж байгаад тэнд жасаагаар ажиллаж байгаа иргэдийн хоногийг 14 болгохоор санал оруулсан. Энэ талаар ямар заалт, зохицуулалт орсон бэ?

Энд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс олон улсын жишгээр олгогдох хэрэгтэй. Хэрэв зөрчил гарсан тохиолдол тухайн байгууллагад ямар хариуцлага тооцохоор орсон бэ? 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Хуулиар ажил олгогч, ажилтанг гадаад, дотоод гэж ялгахгүй.Бүх хүмүүст адил үйлчилнэ. Хариуцлагын асуудал Зөрчлийн хуулиар шийдэгдэнэ. Хуулийг 2013 оноос хойш хэлэлцэж байгаа. Энэ хууль бусад хуулиас ялгаатай. Ажил олгогч, ажилтны төлөөлөл Засгийн газартай зөвшилцөж байж шийдэгддэг.Уртын хоногийг 14,14 гэж оруулсан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn