2020.05.07

Засгийн газрын тусгай сангуудыг цэгцэлж, нэгтгэв

Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг 2020 оны нэгдсэн төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нийт батлан даалтын 60 хувийг Засгийн газрын тусгай сангаас давхар батлан даахаар зохицуулсныг хүчингүй болгож, төсөвт ирж болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Засгийн газрын тусгай 41 сан байснаас

7 сан

Татан буулгав

2 сан

Нэгтгэв

3 сан

Сайжруулав

17 сан

Хэвээр үлдээв

Засгийн газар 22 тусгай сантай байхаар 2019.02.17 өдөр шийдвэрлэв

Б.Баттөмөр    УИХ-ын гишүүн 

“Хууль шинэчлэгдэж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байна. Энэхүү хууль нь Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.”

Хуульд орсон өөрчлөлтөөс дурьдвал, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан гэсэн 2 тусдаа сан болгон, өөрчлөн зохион байгуулахыг дэмжсэн. Засгийн газрын тусгай санг шинээр байгуулахад тавигдах шаардлага, татан буулгах хууль зүйн үндэслэлийг нэмж тусгах шаардлагатай гэж үзсэн байна. 

Сан байгуулах, татан буулгах хууль зүйн шалгуур, зорилго, үндэслэл журам ойлгомжгүйгээс түүнийг байгуулах, татан буулгахад байгууллага, албан тушаалтны субьектив хандлага нөлөөлдөг, цаг үеийн шинжтэй, тооцоо судалгаагүй ханддаг, энэ нь сангийн удирдлага, хяналт сул, хөрөнгийн үр өгөөж муу байхад нөлөөлж байгааг хязгаарлах, санг шинээр байгуулахад хэд хэдэн шаардлага тавигдах бөгөөд үүнд сангийн эх үүсвэр тодорхой байх, улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр бүрдүүлсэн байх, тогтвортой үйл ажиллагаа явуулах, тухайн жилийн төсөвт хөтөлбөр хэлбэрээр тусган хэрэгжүүлэх боломжгүй байх гэсэн нөхцөлийг тусгажээ.

Мөн санг татан буулгахад хэд хэдэн үндэслэл бүрдсэн байхыг шаардах бөгөөд түүнд сан анх байгуулагдсан зорилгоо биелүүлсэн, өөрчлөн зохион байгуулсан, үйл ажиллагаа нь үр ашиггүй болох нь тогтоогдсон, хууль тогтоомж зөрчсөн зэрэг тохиолдлуудыг заасан байна. 

Ц.Соёлмаа