2019.11.13

О.Баасанхүү: АТГ ажлаа хийвэл энэ парламентад суух хүн байхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэсэн 16-р зүйл нэмсэнтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн ишлэлийн дугаарыг өөрчлөн хуулийн нийцлийг хангахаар холбогдох өөрчлөлтүүдийг тусгахаар болсон билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Сан байгууллаа л гэдэг энэ сангууд нийт иргэдэд хүрч чадахгүй байна. Сан бүрдүүлчихсэн сан нь яаж ажиллах нь тодорхойгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан гэхэд 70 хүний нэр гарсан бүгдээрээ л чуулганд байгаа гишүүд найзууд байна. Архи тамхины сан ч гэж байдаг бүр сонин сонин сангууд байдаг юм байна. 

Энэ хуулийг баталснаар яг ямар үр дүнд хүрэх юм бэ? Шударга бус хуваарилалттай ах эгч, танил талаараа олгодог. АТГ ажлаа хийвэл энэ парламентад суух хүн байхгүй. Хууль батлагдсанаар яаж шударга байх, эзэндээ хүрэх боломж юу байна гэдэг дээр хариулт авмаар байна.