2020.05.06

Ц. Гарамжав: Эдийн засгийг ямар механизмаар хөгжүүлэх вэ?

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.06) хуралдаанаар “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 

Хөгжлийн баримт бичигт улс эх орны эдийн засгийг  2030, 2050 онуудад хэрхэн сайжруулах вэ гэдгийг нарийн судалж гаргасан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэхэд 2030 онд 32,1 тэрбум болох юм байна, 2050 онд 77 тэрбум болно гэж тооцоолсон байна. Ядуурлын хэмжээ өнөөдөр 29 хувьтай байгаа 2030 болон 2050 онд ямар байхаар төсөөлсөн бэ. 

Ажлын байр бий болж аж үйлдвэрлэл хөгжиж байж бид хөгжилд хүрнэ. Томоохон төслүүдийг олон төлөвлөсөн байна. Эдийн засгаа солонгоруулна гэдэг зөв. Энэ бүхнийг хэрэгжүүлэх механизм ямар байх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Аж үйлдвэрээ дэмжих бодлого маш сул өнгөрсөн 4 жилд нэг ч бодлого хэрэгжүүлээгүй.