2020.04.10

Б.Баттөмөр: “АЛСЫН ХАРАА-2050” баримт бичигт нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг хэрхэн тооцоолсон бэ?

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2020.04.10)-ийн нэгдсэн хуралдаан 10:16 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Монгол улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжээд 30 жилийн хугацаанд хүний эрх эрх чөлөө, гадаад харилцаа, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо гээд ардчиллын олон үзүүлэлтүүд нутагшиж хөгжсөн гэдэгтэй санал нэг байна. Мөн эсрэгээрээ шударга ёс алдагдаж баян хоосны ялгаа, авлига хээл хахуул газар авсан.

Нийт хүн амын 29 хувь буюу 3 хүн тутмын нэг нь ядуу, гадаад өр 30,7 тэрбум доллар, хөгжлийн бодлго төлөвлөлт хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт хангалтгүй эзэнгүй байдалтай явж ирж байна. Өнөөдөр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал хэлэлцүүлж байгаа нь зөв. Дэмжиж байна. 

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тогтвортой хөгжил 20, 30 дээр 17500 гэж баталчихсан гэтэл 2050 онд 15 мянган доллар гээд 30 оноосооо ухарчихсан явж байна. Энэ дээр тооцоо байна уу. Хөгжлийн баримт бичиг төлөвлөгөөгөө ямар загвар дээр суурилж хийх гэж байна.