2020.05.14

Ц.Гарамжав: Хаана шаардлагатай газар эмнэлгийн үйлчилгээ авахаар хуульчлагдсан нь маш сайн заалт

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.14\ хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг харъяаллаараа авдаг байсан. Гэтэл шинэ хуулиараа хаана шаардлагатай газар эмнэлэгийн үйлчилгээ авахаар хуульчлагдаж өгсөн нь хүний эрх талаасаа ч маш сайн заалт болж өгсөн. 

Сонгино-Хайрхан дүүргийн иргэд олон дүүрэг дээр хуваагдаж харъяалагдаж анхны тусламж үйлчилгээ авахад хэцүү байсан үүнийг зохицуулж өгчээ гэж харж байна. Эмнэлэг барьж байгуулж байгаа асуудлууд энэ жил 44 эмнэлэг ашиглалтад орно гэсэн сайхан мэдээ байна. Манай дүүргийн шинээр баригдаж буй 220 ортой эмнэлэг дээр анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх боломжоор хангах тал дээр Эрүүл мэндийн яам анхаарч өгөөрэй.