2020.04.22

Ж.Энхбаяр: Тусгай хүчин гэсэн нэр томьёог оруулаад зохион байгуулалтаа хийгээд явбал сайн

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.22/ хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 

Дэлхийн улс орнууд кибер орон зайг бие даасан салбар гэж үзэж байгаа. Тиймээс бүх улс орнууд кибер цэрэг армийг бүрдүүлж бодлогын хувьд  маш том анхаарал тавьдаг болсон. Монгол улсын нөхцөл байдал кибер аюулгүй байдлын түвшин маш хүнд байгаа. Өнөөдөр нүдэнд үл үзэгдэж байгаа вирусын асуудал бактерлоги, биологийн төрлийн зэвсэгүүд дэлхийн эдийн засгийг хэрхэн өөрчилж байгааг бид харж байна. 

Монгол улс кибер орон зайгаа хамгаалах эрх зүйн үндсийг бий болгох гадаад халдлагаас хамгаалах аюулгүй байдал сахих ачааллыг Монгол улсын зэвсэгт хүчин хариуцах ёстой. Бие даасан төрлийн цэрэг байгуулах хэрэгтэй. Энэ дээр сайд ямар бодолтой байна вэ? 

НҮБ-аас бидэнд хүсэлт тавьж байгаа. Монгол улсын тусгай хүчнийг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах. Монгол улсыг энэ чиглэлэээр оролцооч гэсэн урилга байнга ирж байгаа. Бид ч бас тийшээ тэмүүлэх учиртай. Нэгэнт зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт орж байгаа цаг үед тусгай хүчин гэсэн нэр томъёог оруулаад зохион байгуулалтаа хийгээд явбал сайн байна. 

 Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.