2020.02.23

"Улсын Их Хурлын гишүүнтэй ярилцах цаг" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Гарамжав оролцлоо

Энэ удаагийн парламент хамгийн их эмэгтэй гишүүнтэй гэдгээрээ онцлогтой. Эдгээр эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа. 

Ц.Гарамжав: Хууль тогтоомжууд маань амьдралын тулгамдсан, ард иргэдийн амьдралд тулгамдсан, нийгэмд тулгамдсан асуудлууд дээр тулгуурлаж хэлэлцэгдэж батлагддаг. Ардчилсан нийгэм, эдийн засгийн тогтолцоонд шилжих  үеэр олон үйлдвэрүүд үүдээ хаасан байдаг. Тэнд ажиллаж байсан олон хүмүүс ажлын байргүй болсонтой холбогдуулж төр засаг тэдгээр иргэдийг орлогогүй болгохгүй зарчмаар зарим иргэдийг өндөр наснаас өмнө тэтгэвэрт гаргасан байдаг.  133 мянган иргэд хөнгөвчилсөн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан байдаг.