2019.05.10

Б.Болд: ХУД-т шинээр баригдах цэцэрлэгийг яагаад больсон бэ?

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлэж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Засгийн газар биелэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 29 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

"Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа энэ үндсэн чиглэлийг батлахдаа их хайнга хандсан. Энэ бол хамгийн чухал баримт бичиг. 2018 оны үндсэн чиглэл нь өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газар боловсруулсан. Надад асуух хэдэн зүйл байна.

Сайд ипотекийн зээл нэмэгдсэн гэж байна. Энэ гэр хорооллын иргэдийн хэдэн хувь бэ?

Улсын төсөв хамгийн чухал үндсэн баримт бичиг. Төсөвт Хан-Уул дүүргийн IV хороонд 12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөл баталсан. Гэтэл сая Боловсролын яамнаас улсын төсвийн хуулийг хэрэгжүүлэхээс татгалзаж эс үйлдэл хийж байна. Цаг хугацаа алдаад аль ч үгүй болгож хүүхдүүд хохирч болохгүй. Улсын төсөв хүчин төгөлдөр юм бол тэрийгээ хэрэгжүүлэх ёстой биз дээ. Ямар нэг албан тушаалтан Төсвийн тухай хуулийг нулимж болдог юм уу?

Олон элчин сайд нар томилогдоогүй яваад байна. Энэ асуудлыг би байнга хэлдэг. Хэзээ томилорх вэ?"