Ч.Улаан: Их хурлын сонгуулийг Нийслэлтэй хамт явуулах шийдвэр гаргалаа
-Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Нэг л асуудлыг хэлэлцлээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм. АН-ын бүлгээс байр сууриа бичгээр мэдэгдсэн. Тавьсан саналын дагуу хэрхэн ажиллах вэ гэдгийг, яриад МАН-ын бүлэг, ажлын хэсэгт чиглэл гаргаж өглөө. УИХ-ын сонгууль, Нийслэлийн сонгууль хамтад нь явах хувилбараар ажлын хэсгүүд дахин ярилц гэсэн чиглэл өгсөн.
-Аймаг, нийслэлийг Их хурлынхтай хамт гэсэн байр суурийг АН илэрхийлсэн биз дээ?
-Нийслэлийг нь хамт гэснийг нь хүлээж авч болно. Тиймээс дахин нарийвчлан ярилцах хэрэгтэй байх.
-Хууль зүйн сайдыг хэлэлцэх ёстой байсан ч Хууль зүйн байнгын хороо хуралдсангүй?
-Хуулинд тодорхой заачихсан байгаа. Асуудлыг өргөн барьснаас хойш долоо хоног өнгөрлөө. Хуулиа бариад өнөөдөр хэлэлцэх байх.
-Өнөөдөр хуралдахгүй гэсэн?
-Би тэгж бодохгүй байна. Хуулиараа хэлэлцэх ёстой. Би найдаж байна. Бүлэг орно. Бүлгийн дараа байнгын хороо хуралдах байх. Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг заавал хэлэлцэнэ.
-МАН-ынбүлэгЦ.Нямдоржсайдыгогцруулахгүй гэж байгаа юм уу?
-Бүлэг дээр албан ёсоор ярилцаагүй байна. Бүлгийн албан ёсны шийдвэр гараагүй байхад бүлгийн байр суурийг илэрхийлэхэд эрт байна.
-МАХН-ындаргаН.Энхбаярыг баривчлагдах үеэр нэр бүхий гишүүдийн халдашгүй эрхийг зөрчсөн гэсэн асуудлаар ажлын хэсэг гаргах байсныг болиулсан гэсэн. Үнэн үү?
-Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцээд тодорхой ойлголцол, шийдэлд хүрсэн. Бид цааш нь үргэлжлүүлж ярихгүй байгаа.
-Сайдыг огцруулахасуудлыгшалтгаангүйхойшлуулаад байвал өргөн барьсан гишүүдээс ямар нэг шийдвэр гаргах уу?
-Хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлагаа үргэлжлүүлэн тавина. Гишүүд байр сууриа хатуу хамгаалж байгаа. Асуудлыг шийдэх байх гэж хүлээж байна. Бид хуулиа дагаасай гэж хүсч байна. Хэзээ ч ухрахгүй.