Кремлийн саятнууд
- Хлопининд мөн цуутай авто парк бий. Өмнө нь түүнтэй Тверь мужийн захирагч Дмитрий Зеленин л өрсөлдөж чадах байлаа.
- Кремлийн хамгийн баян эхнэр нь Ижил орчмын Холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Михаил Бабичийн эхнэр болов.
Кремль ба Цагаан ордны хамгийн баян хүн нь ерөнхий сайдын орлогч, бас дээр нь Хойд Кавказын Холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн тушаалыг эзэлдэг ажил албаараа ерөнхийлөгчийн Тамгын газарт харьяалагдах Александр Хлопонин болж байна. Энэ түшмэл 2011 онд 484 сая рублийн орлоготой байв. Тэрээр 2010 онд 23,2 сая рублийн орлоготой л байжээ.
Хойд Кавказын Холбооны тойргийн төлөөлөгчийн газрын хэвлэлийн албанаас шууд мэдээлэн Хлопинины олон саяын орлого нь хувьцаагаа худалдсанаас үүдэлтэй гэв. Тэрээр өмнө нь бизнес хийдэг мөн “Норникель” компанийн хамтран эзэмшигч байжээ. Тэр үйлдвэрийнхээ хувьцааг ерөнхий сайдын орлогч зарсан гэнэ. Хлопонинд барилга барих зориулалтын нийт 2,3 га талбайтай газрын 17 хэсэг, амралт сувиллын зориулалт бүхий 0,98 га (0,8 га нь Италид) газар бий. Бас нэг 0,3 га талбайд захиргааны байр барихаар завдаж буйгаа ерөнхий сайдын орлогч мэдүүлэгтээ бичжээ. Түүнд арайхан ашиглагдаагүй байгаа захиргааны байр өмчлөгддөг аж. Үүний хажуугаар тэр 132,9 кв.м орон сууц, 350 кв.м. талбай бүхий усан сантай 677,7 кв.м ба 818,4 кв.м хоёр орон сууцны барилгыг Орос ба Италид эзэмшдэг байна. Энэ бүх хөрөнгийг тэрээр өнгөрсөн онд 4,8 сая рублийн орлоготой байсан эхнэрийн хамт эзэмшдэг аж.
Хлопининд мөн цуутай авто парк бий. Өмнө нь түүнтэй Тверь мужийн захирагч Дмитрий Зеленин л өрсөлдөж чадах байлаа. Хлопинин эхнэрийн хамт Bentley Arnage, “Ягуар-Даймлер”, “Мерседес-Бенц СL 65 AMG”, автоприцеп Shoreland, PWC-1000, мотоцикл “Харлей-Дэвидсон” (FLS TF/FLSTFI) ба “Фантом-46” катер зэрэг техниктэй. Кремлийн албан хаагчдаас бизнес хийж байсан зөвлөх Михаил Абызов дээгүүр бичигдэв. Түүний өнгөрсөн жилийн орлого 100 сая рубльд хүрчээ. Төрийн албанд ортлоо тэрээр инженерингийн “Группа Е4” компанийг удирдаж байсан аж. Гэхдээ бизнесээ орхисон гэдэг бөгөөд Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад 1,3 тэрбум доллартайгаар 76-д бичигдсэн байна. Абызов автын томоохон парктайгаас гадна албан хаагчдын дундаас ганцаараа 750 мянган ам.долларын үнэтэй Robinson маркийн хувийн нисдэг тэрэгтэй. Мөн тэрээр хүүдээ Harley Davidson мотоцикл худалдан авч өгсөн байгаа. Түүний орон сууц нь 135 кв.м талбайтай. Дээр нь хоёр орон сууцны байртай (551 кв.м ба 899 кв.м), бас өөр нэг орон сууц, гарааш, хоёр ч газартай аж.
Кремлийн хамгийн баян эхнэр нь Ижил орчмын Холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Михаил Бабичийн эхнэр болов. Тэр эмэгтэй жилийн орлого нь 71 сая рубль байна. Түүний дараа ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворковичийн эхнэр нөхрөөсөө 10 дахин их 45,5 сая рублийн орлоготойгоор бичигдэв. Гуравт нь бас нэг зөвлөх Константин Чуйченкогийн эхнэр 33,27 саяын орлоготойгоор гурав дахь баян эхнэрээр шалгарчээ. Чуйченкогийн мэдүүлэгт бичсэнээр тэд хөрөнгөө зараад тийм орлоготой байсан гэнэ.
Хамгийн баян нөхрүүдийн тоонд ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимаковагийн нөхөр Александр Будберг орж байгаа ба 30,5 сая рублийн орлого олжээ. Төрийн думд суугаа ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Гарри Минхийн эхнэр огт орлого олоогүй учраас хамгийн ядуу нь болов. Холбооны өмнөд тойргийн бие төлөөлөгч Владимир Устиновын эхнэр жилдээ 48 мянган рубль, Холбооны төв тойргийн ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Олег Говоруны эхнэр 6600 рублийн орлоготой ядуухан эхнэрүүд байв.
Туслахуудтайгаа харьцуулахад Дмитрий Медведевын орлого даруухан. Тэрээр 2011 онд 3,37 сая рублийн ашигтай ажилласан нь өмнөх жилийн орлогоос 7,3 мянган рублиэр буурчээ. Банкуудад байгаа Медведевын 15 дансанд 5,2 сая рублийн хадгаламж бий гэнэ. Өнгөрсөн жилд тэрээр 14 дансанд 4,9 сая рубльтэй байжээ. Эхнэр Светланагийн хамт тэрээр 367,8 кв.м байртай ба хуучин загварын 1948 оны ГАЗ-20 “Победа”, 1962 оны ГАЗ-21машинтай. Медведев 0,4 га газар түрээсэлдэг аж.
Светлана Медведевын орлогын талаар мэдээлэл байхгүй. Түүний банкин дахь гурван дансанд дөнгөж 27 рубль байгаа гэнэ. Мөн эхнэрийнх нь нэр дээр өмнөхийн адил 32,5 кв.м талбайтай хоёр машины гарааш, 1999 оны Volkswagen Golf машин байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Иванов 2011 онд 6,3 сая рубль олсон байна. Хоёр га газартай, 247 метрийн байрны талыг, 47 метрийн байрыг бүтнээр нь эзэмшдэг гэнэ. Мөн зуслантай ч автомашингүй. Харин эхнэр нь дөрвөн сая рублийн орлоготой Audi Q7 маркийн машинтай. Тамгын газрын орлогч дарга Вячеслав Володин өнгөрсөн онд гурван жилийн өмнө Думын орлогч байхдаа олсон шиг 360 саяыг биш дөнгөж 3,9 сая рублийн орлоготой байв. Эд хөрөнгө нь бүтцээр хувирсангүй 0,8 га газартай, 421 кв.м орон сууцны барилгатай, 174 кв.м орон сууцтай, гарааш нь 18,7 кв.м хэвээр үлдсэн байна.