П.Сайнзориг: Дараагийн Ерөнхий сайдаас яамдыг цөөрүүлэх замаар чиг үүргийн давхардлыг арилгаж, хурд-бүтээмжийг сайжруулахыг хүсье
2025.06.09

П.Сайнзориг: Дараагийн Ерөнхий сайдаас яамдыг цөөрүүлэх замаар чиг үүргийн давхардлыг арилгаж, хурд-бүтээмжийг сайжруулахыг хүсье

Яг одоо МАН-ын Бага хурал тусгаар тогтнолын ордонд өрнөж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараагийн Ерөнхий сайдаас яамдыг цөөрүүлэх замаар чиг үүргийн давхардлыг арилгаж, хурд-бүтээмжийг сайжруулахыг хүсье гэв.

Тодруулбал,  тэрбээр өнөөдөр ямар ч байсан дараагийн Ерөнхий сайдхар ажиллах хүний нэр тодрох юм байна. Дараагийн Ерөнхий сайдаас яамдын тоог цөөрүүлэх замаар чиг үүргийн давхардлыг арилгаж, ажлын уялдааг хангаж, хурд-бүтээмжийг сайжруулахыг хүсэж байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг шинэчлэн батлуулаасай гэж мөн хүсэж байна. Өөрөөр хэлбэл өнгөц “косметик” чиг үүргийг дахин хуваарилалтыг хийх байдлаар бус

  • Яамдын чиг үүрэг, чиг үүргийг тодорхойлох нэр томьёоны сонголтыг оновчтой болгох;
  • Тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн ялгаатай байдлыг тодруулж Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх хүрээний агентлаг буюу яамгүй агентлагийн дарга “Дэд сайд”-ын статустай байх;
  • Дэд сайд нарыг зөвлөлийг бий болгож хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанд орохоос өмнө хэлэлцэж зөвлөмж гаргадаг байх;
  • Хууль тогтоомжийн агентлаг байгуулах;
  • Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлийн чиг үүргийг хуульд тусгаж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээрх мандатыг тодорхой болгох;
  • Хиймэл оюуны талаарх Засгийн газрын баримтлах зарчим, ерөнхий бодлогыг тодорхой болгох гэх мэт “шинэ-сорилтын үе”-д ажиллах хуулиа тодорхой болгохоос эхлээсэй гэв.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан