2018.04.20

О.Баасанхүү. Ард түмэнд ийм ялгаваралтай хандаж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн /2018.04.20/  хуралдаанаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү. 

Би энэ хуулийг дэмжихгүй. Яагаад гэхээр жирийн иргэд 22-ын товчооноос цааш тог цахилгаангүй газарт, газар авдаг, жирийн биш нь Ерөнхийлөгчийнхөө өвлийн ордны хашаанд ч гэсэн газар авчихдаг. Ард түмэнд ийм ялгаваралтай хандаж байгаа хуулийг 10 жилээр сунгая гэж байна. Одоо газар өмчлөлийн хуулиа оруулж ир. Хятадуудад өглөө гээд л ярьдаг. Хуулиндаа өгөхгүй гээд л оруулчих. Эрдэнэт хотод хүнээ оршуулах газаргүй. Эрдэнэтийн хил хязгаарыг тэлэх шаардлага байна. Их хурлын тогтоолоор хугацааг нь сунгая, иргэд авах зүйлээ авъя. Авсан газрынх нь дэд бүтцийн шийдээд өгвөл иргэд сонголтоо хийнэ. Хотоо тэл, бодлогоо тодорхой болгох хэрэгтэй гэсэн санал хэллээ