2018.04.20

Б.Энх-Амгалан: Улаанбаатар хотод иргэдэд олгогдох газар байгаа юм уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн /2018.04.20/  хуралдаанаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан:

Монгол улс1 сая 566 м/кв хавтай дөрвөлжин газар нутагтай. Гурван сая хүн амтай. Нийслэл хотод 1,5 сая хүн амьдардаг. Нийт газар нутгийнхаа 0,3 хувь дээр нийт хүн амын 50 хувь ирээд суурьшиж байна. Улаанбаатар хотод газар олголт, төлөвлөгөөний  асуудал хүнд байгаа. Иймд Улаанбаатар хотод дахин газар олгогдох газар байгаа юм уу? Өмнөх газар олголтын төлөвлөгөө алдаатай байсан. Сугалаагаар явуулсан. Туул, Сэлбэ голын сав газарт газар олгосон. Том,том барилга баригдаад эргээд экологидоо нөлөөлсөн. Богд уулын ам болгонд барилга байгууламж байна.Үүнийг засах боломж байгаа юу? Жилд 700-800 сая тонн хог гарч байна. Хогны асуудал хүндэрлээ. Үүнийг яаж цэгцлэх вэ? Нийслэл хотод 2030 он гэхэд усны асуудал хүндэрнэ. 187,000 жорлон байна, хөрсний бохирдол их байна. Үүнийг яаж арилгах вэ? Газар олголтын асуудал Улаанбаатар хотод өөр байх ёстой юм биш үү?

НЗД-ын Дэд Бүтцийн Хөгжлийн Асуудал Хариуцсан Орлогч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч П.Баярхүү: 

Голын сав газруудад байгаа айлуудад газар өмчлөх эрхийн бичгийг өгөөгүй байгаа. Нүүхийг шаарддаг боловч нүүдэггүй. Сонгуулийн үеэр нэр дэвшигч нар биднийг сонговол газрыг нь өмчлүүлнэ гэж амладаг ингээд асуудал гараад байна.