УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.18

Ё.Баатарбилэг: Донорын тухай хуульд зайлшгүй шинэчилсэн найруулга хийх шаардлага байсан уу?

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийх шаардлага байсан уу? 2012 болон 2015 онд нэмэлт өөрчлөлт орсон байсан. Яг одоо мөрдөгдөж байгаа хууль нь одоо хэрэгжихээр яг ямар хүндрэл гараад байгаа юм бэ? Зайлшгүй шинэчлэх шаардлага байгаа юу? Хэмээгээд цаашлаад хуулийн төслүүдийг оруулж ирэхдээ төсөвт хүндрэл учруулахгүй гэдэг өгүүлбэр байнга дагаж орж ирэх юм.

Энэ хуультай холбоотой доноруудын эрхийг хамгаалах донорууддаа өгдөг урамшуулал гэх мэт зүйлийг шинэчлэх асуудал гарахгүй юу? Уг нь доноруудын эрхийг хамгаалах асуудал туссан нь харагдаад байх юм. Тэдгээрт өгдөг төрөөс үзүүлдэг дэмжлэг нэмэгдүүлэх асуудал нь хуультай уялдаж гарахгүй юм уу?. Төсөвт хүндрэл учруулахгүй гэдэг нь хуульд шинэчлэл хийхэд тийм чухал асуудал гэж үзэхгүй байна.

Юун түрүүн нийгмийн ямар чухал харилцааг зайлшгүй өөрчлөх зохицуулах шаардлагатай байгаа хуулийн харилцаа ярьж байхад хэдэн төгрөг яриад байдаг мөнгөгүй гэвэл хуулийн төсөл хэлэлцэгдэх ёсгүй байх ёстой хэрэг үү? Зайлшгүй шаардлага бий бол хэлэлцээд л явна шүү дээ. Энэ өгүүлбэр дагуулж оруулж ирдэгээ анхаарах хэрэгтэй гэв. Донорын эрхийг хамгаалах, урамшуулал гэх мэтийг нэмэгдүүлэх эргэн харах хэрэгтэй байна. Эдгээр зүйл дээр өөрчлөлт дэвшил гарахгүй байгаа нь энэ шинэчилсэн найруулга хийсний давуу тал гэж байна уу үгүй юу гэдэг байна.

Ажлын хэсэг н.Бархас: Донорын хуулийн шинэчилсэн найруулга яагаад шинэчилсэн хэлбэрээр боловсруулагдсан бэ гэхээр Донорын үйл ажиллагааны  удирдлага зохион байгуулалт гэсэн нэг бүлэг 40 гаруй заалттай орж ирж байгаатай холбогдуулан хуулийн заалтын дугаар өөрчлөгдөөд өөрчлөн найруулсан 114 заалт хасагдсан 5 заалт шинэчлэгдсэн 72 заалттай холбоотойгоор хуулийн төсөл шинэчлэн найруулга хийгдсэн байгаа.

Хуулийн төслийн цусны донорын урамшууллын асуудлыг сайдын тушаалаар салбарын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд жилд үнэ төлбөргүй хамрагдах сувилалд үнэ төлбөргүй хамрагдах урамшууллын заалтууд хэвээрээ мөрдөгдөж явж байгаа. Дээр нь алдаршуулах асуудал яригдаж нэмэлтээр оруулж ирсэн байгаа.