Монголчууд ирэх онд бие дааж тахь нутагшуулна
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2015.11.03

Монголчууд ирэх онд бие дааж тахь нутагшуулна

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу. БОНХАЖЯ-аар сонин сайхан юу байна вэ?

-Сайхан намаржиж байна. Манай яамныхан есдүгээр сараас өнгөрсөн сарыг дамнуулж “Намрын аян” нэргэй томоохон ажил зохион байгууллаа. “Намрын аян”-ы хүрээнд орон нутаг дахь мэргэжлийн байгууллагуудтай ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хяналт шалгалтын өргөн хүрээтэй ажил зохион байгууллаа. Тухайлбал, урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон, ороогүй гэсэн маргаантай байдаг газруудад очиж шалгалт хийлээ.

Орон нутагт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллүүдийн дагуу шалгалт явууллаа. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Шар модны шивээт толгойн ус гэдэг нутагт газраас ус оргилж гарч ирээд, хоёр км гаруй урсаад байгаа юм. Үүнийг судлах ажлын хэсэг гарсан. Дорноговьд усгүй газраас ус оргилж гарч байхад Сүхбаагар аймагт Ганга нуур ширгэх аюулд ойрхон байна.

Тийшээ ажлын хэсэг гаргаж, газар дээр нь ажиллууллаа. Ганга нуурын мандал сүүлийн хоёр жилд 1.5 метрээр доошилсон байна. Тиймээс Ганга нуурыг хамгаалалтад авах ажил эхлүүллээ. Энэ хүрээнд Ганга нуурын хашааг сайжруулах, ойр хавьд нь элсний нүүдлээс хамгаалж мод тарих. Ойр орчмын айлуудад худаг гаргаж өгөх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.

-Монголчууд анх удаа өөрсдөө тахь нутагшуулах гэж байгаа гэж сонслоо?

-Ирэх жил Хустайн нуруунаас Тахийн усны говьд дөрвөн тахь нутагшуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Хустайн нуруунд нутагшаад, зэрлэг хэлбэрт орсон тахийн сүргээс монголчууд өөрсдөө барьж, Чехийн Прага хотын амьтны хүрээлэнгийнхний тусламжтайгаар тээвэрлэж хүргэх юм. Тэнд өөрсдөө хамгаалж, аюулгүй байдлыг нь хангаж нутагшуулна.

-Танай яамны боловсруулсан Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхийг хойшлуулаад байгаа. Энэ төсөлд Ноён уулын булш болон Гацууртын ордыг хэрхэн зааглахаар тусгасан бэ?

-Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур сумыг дамнан оршдог 33 мянган га газрыг улсын нөөц газар, байгалийн цогцолборг газар гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ-д тогтоолын төсөл өргөн барьсан. Ноён уулын ойролцоо 50 тоннын нөөцтэй алтны орд бий. Энэ алтны ордыг ашиглана, ашиглахгүй гэсэн талцал явж байх хооронд хууль бусаар алт олборлогчид олноороо дайрч, нөхцөл байдал хүндэрсэн гэсэн мэдээлэл ирж байгаа.

Нэг талаас байгаа баялгаа эдийн засгийн эргэлгэд оруулах ёстой, нөгөө талаас Ноён уулын археологийн олдвор, түүх соёлын өвөө хадгалж үлдэх шаардлагатай. Нэгийг нь нөгөөтэй нь сөргүүлж тавихгүйгээр асуудлыг шийдэхийн тулд улсын тусгай хамгаалалтгай газрын хил заагийг тогтоохдоо хаана нь алтаа олборлож болох юм, аль хэсгийг нь улсын нөөцөд авч байгалийн цогцолбор газар болгох юм бэ гэдгийг нарийн зааглана.

Монгол Улсын нийт газар нутгийн 17 хувь нь улсын тусгай хамгаалалтад байдаг. Энэ хэмжээг 30 хувьд хүргэх зоршгг байгаа. Ойрын үед таван газрыг тусгай хамгаалалгад авахаар судалгааны ажил дуусаж байгаа. Ноён уулыг тусгай хамгаалалтад авах ажил үүний эхлэп.

-Сайд болоод хийсэн анхны ажлуудын чинь нэг нь Зайсангийн газрыг иргэдэд өмчлүүлэх шийдвэр байсан. Газрын гэрчилгээг нь олгохоос аргагүй байсан байх л даа. Гэхдээ тойргоос сонгогдсон гишүүдтэй хамт гэрчилгээ гардуулж байгаа чинь сонгуулийн бэлтгэл шиг харагдсан.

-Бүх зүйлийг улстөржсөн нүдээр харж болохгүй. Эрхэм гишүүд тэр ажлыг хамт зохион байгуулж байхад оролцох л ёстой. Зайсангийн зарим хорооны иргэдийн газрын асуудал шийдэгдээгүй байгаа. Маргаантай газруудад би очиж үзэж, иргэдтэи уулзаж зохих шийдвэр гаргаж байгаа.

-Богд уулаа хамгаалж чадаж байна уу?

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг

-Чадлаараа л хамгаалж байгаа. Монгол Улсын нийт хүн амын тал нь Улаанбаатарт амьдарч байна. Сая гаруй хүнтэй их хотын хаяанд байгаа Богд уул маань хог новшинд дарагдчих гээд, заримдаа хууль бус үйлдлийн золиос болчих гээд байдаг тал бий. Гэхдээ ажиллаж байгаа хүн хүчнийхээ хэмжээнд чамгүй сайн хамгаалж байгаа гэж үздэг. Цаашид сайжруулах юм мэдээж бий.

Сая гаруй хүнтэй их хотын дэргэд байгаа Богд уулыг яаж хамгаалах вэ гэдгийн нөгөө талд хэрхэн дархан цаазат уулаа сүйтгэхгүйгээр амрах, алжаалаа тайлах, чөлөөт цагаа өнгөрөөх бүс болгох вэ гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. Нийслэлийнхэн амарч салхинд гарах, уулын спортоор хичээллэхдээ Богд уул руу гардаг заншил тогтчихоод байгаа тул үүнийг нь хориглож, болиулж чадахгүй. Хориглож чадахгүй гээд зөнд нь орхичихоор тусгай хамгаалалтгай гэдэг утга учир нь алдагдах гээд байдаг.

Тиймээс цаашид аль болох байгалд ээлтэй байх үүднээс аяллын гол гол замын дагуу тэмдэг тэмдэгаэгээ хийх, амарч суух газар, хогийн сав, бие засах газаргай болгох ажил хийж байна. Ганц Богд уул гэлтгүй, бусад аялал жуучлалын гол гол маршрутын дагуу тэмдэг тэмдэгаэгээ сайжруулж, бие засах газартай болгох ажлыг эр-чимжүүлэхээр ажиллаж байна.

-Үе үеийн сайд нар Богд уулын газрыг зориулалтын бусаар олгож, зарж идсэн гэсэн хэл аманд ороогдож ирсэн. Тэр нь худлаа биш байсан нь Туул голын урд хөвөөнд тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол олноор боссоноор батлагддаг. Дархан цаазат уул суурьшлын бүс болчихоод буйг Та юу гэж үздэг вэ?

-Аль хэсэгт нь суурьшлын бүс байх вэ, аль хэсэгт нь огт суурьшуулж болохгүй вэ гэдэг хил хязгаараа маш нарийн тогтоож өгөх хэрэгтэй байгаа юм. Одоогийн байдлаар Зайсан, Нүхт гээд амууд нь суурьшлын бүс болчихоод байна. Зайсан бол аль 1950-иад оноос л суурьшлын бүс болсон. Сүүлийн үед иргэд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл аваад орон сууцны барилга бариад явчихсан. Одоо нэгэнт иргэд хөрөнгөө оруулаад байшин барилга барьчихсан, энэ газар суурьшлын бүс болчихсон.

Энэ барилга байшинг нь нураагаад газраа чөлөөлж авч чадахгүйгээс хойш суурьшлын бүс гэдгийг нь хүлээн зөвшөөрч, тусгай хамгаалалтгай газар нутгийн хязгаарлалтын бүсээс гаргах хэрэгтэй. Ингэж хууль эрх зүйн хувьд зөрчилгүй, ойлгомжтой болгож, хил хязгаараа дахин тогтоогоод тэр хязгаар дотроо суурьшилын бүс бий болгохгүй байх талаар хатуу анхаарч ажиллах ёстой.

-Ганц Богд уул ч гэлтгүй тусгай хамгаалалттай газарт өөрийн эзэмшлээ барьж босгосон эрхтэн дархтан цөөнгүй байдаг юм билээ.Энэ талаар танд мэдээлэл бий юү?

-Бусад тусгай хамгаалалттай нутагт газар өгсөн байдал, тэнд хүмүүсийн хөрөнгө оруулж буй байдал дээр тавих хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлго. Эхний ээлжинд зориулалган дагуу ашиглаж байна уу гэдгийг шалгана. Нэгэнт тогтоосон хил хязгаар дотор хуульд нийцэж амьдрах ёстой. Барьсан барилга нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах үүргээ гүйцэтгэж байгаа бол хэлэх зүйл байхгүй. Өөр чигяэлээр хөрөнгөө байршуулсан бол өөрөөр ярих болно.

-Тусгай хамгаалалттай газарт газар авч, байшин барилга барьсан хүн хэр олон байгаа бол. Лав л Хар зүрхний Хөх нуурт УИХ-ын гишүүний эзэмшил газар бий. Энэ талаар сонирхож үзэв үү?

-Яг ийм судалгааг хийлгэж байгаа. Хөвсгөл нуурт аялал жуулчлалын чиглэлээр ч газар өгөхгүй гэсэн газарт хүмүүс очиж суурьших гээд байна гэсэн мэдээлэл орон нутгаас ирсэн. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авах ёстой асуудлын тоонд оруулсан.

-Энэ онд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавьсан. Манай орны хувьд аялал жуулчлалын улирал бараг дуусаж байна. Өнгөрсөн хугацаанд гадаадын хэдэн жуулчин хүлээж авав?

-Жуулчдын нэгдсэн дүн хараахан гараагүй байна. Энэ онд аялал жуулчпал өнгөрсөн оныхоос 20-30 хувийн бууралтгай байгаа гэж бизнес эрхлэгчид хэлж байгаа. Аялал жуулчлалын урсгал буурсан гол шалтгаан нь эдийн засгийн хямрал. Мөн манай олон улсын нислэг аялал жуулчлалын маршрутад тохирохгүй байна гэж хэлдэг юм. Дотоодын нислэг нэлээд олон уцаа цуцлагдсан нь аялал жуулчладд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Цаашид аялал жуулчлалын чиглэлээр авах арга хэмжээнд дорвитой алхам хийх шаардлагатай байгаа.

-Хөгжих нөөц боломж ихтэй хэрнээ хөгждөггүй салбар бол аялал жуулчлал. Монгол Улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр сүүл мушгих шахуу явж байгаа нь энэ салбарт төрийн бодлого, зохицуулалт, дэмжлэг дутагддагийнх гэж салбарыг нуруундаа үүрч явдаг хүмүүс ярьдаг. Үүнтэй Та санал нийлэх үү?

-Аялалжуулчлалын албарыг нуруун дээрээ тээж яваа нь аялал жуулчлалын хэдэн компани гэдэг нь үнэн л дээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж олон компани зөвшөөрөл авсан ч цөөн хэд нь л энэ салбарын нүүрийг тахалдаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд улсын хэмжээний нэгдсэн бодлоготой болъё. Олон улсын хэмжээнд “Нүүдэлчдийн аялал жуулчлал” гэдэг брэнд нэртэй болох зорилт тавьж байна. Нүүдэлчдийн аялал жуулчлалын хүрээнд зөвхөн онгон байгал биш ахуй соёл гээд үзүүлж харуулах зүйлээ олон болгоё.

Аялал жуулчлал гэдэг бол захиалгатай, төлөвлөгөөтэй, үзүүлж харуулах, санал болгох зүйлтэй байх ёстой. Жуулчин гэдэг зөвхөн гадаадаас ирдэг юм биш. Дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаа.

-Казиногийн хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан байгаа. Монголд казино байх хэрэгтэй юү?

-Казино гэдэг бол аялал жуулчлалын салбар дотор бие даасан томоохон урсгал юм байна. Тиймээс энэ хуулийг батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Төсөв батлагдангуут Казиногийн хуулийг батлуулах чиглэлд идэвхгэй ажиллана.

-Морин уралдааны тухай хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?

-Бооцоот морин уралдааны тухай хууль яаман дээр баловсрогдож байгаа. Бооцоот морин уралдааны тухай хоёр үзэл баримглал явж байгаа. Энэ үзэл баримтлалыг нэгтгэх чиглэлээр ажиллаж байна. Энэ ондоо багтаагаад УИХ-д өргөн барина.

-Иргэн бүр экологич гэж уриа лоозон болгочихмоор үгийг Та фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байсан.Тасалбарын сайд болохоосоо өмнө хэр экологич байв?

-Аав ээж минь хог хамаагүй хаяж болохгүй гэж хүмүүжүүлсэн. Тиймээс би хог хаядаггүй иргэн. Тэр үүднээсээ бол том экологич гэж хэлэх гээд байна шүү дээ. Иргэн бүр экологич гэдэг үгийн ард хүн бүр байгалиа хамгаалдаг, хог хаядаггүй, байгальтайгаа хүйн холбоо шүтэлцээтэй гэдгээ мэдэрдэг байгаасай гэсэн санаа байгаа юм. Байгалиа хав дараад суухгүй, хэрэгтэй зүйлээ ашиглана. Гэхдээ хамгаалж ашиглана гэсэн санаа.

-Та сайд болоод өөрийн гэсэн багаа бүрдүүлэв үү?

-Би одоогоор хэн нэгнийг чөлөөлсөн зүйл алга. Дотроо ажиллаж байсан нэг хүнийг газрын даргаар, тэвд ажиллаж байсан хүнийг хэлтсийн даргаар сэлгэж томилсон. Албан тушаалаасаа үндэслэлгүй халагдсан гэсэн шүүхийн шийдвэр барьчихсан, ажилдаа эргэж ормоор байна гэж ирж байгаа хүн нэлээд байна. Одоо ажиллаж байгаа хүмүүсийг ч, өмнө нь ажиллаж байсан зарим хүнийг ч тэр энэ системдээ ажиллах бололцоогоор хангана гэсэн байр суурьтай байгаа.

Түүнээс нэгийг нь нөгөөгөөр нь цохиж унагаад, заавал баг бүрдүүлнэ гээд байх сонирхол алга. Харин төрийн захиргааны байгууллагад тангараг өргөөд ажиллаж байгаа хүмүүс төрийн ажилтны ёс зүйгээ барьж ажиллах хэрэгтэй. Хэн ирж удирдлагад сууна, тэвдээс ирж байгаа бодлогын захиалгыг аваад ажиллах ёстой.

Харамсалтай нь заримдаа төрийн захиргааны байгууллагын албан хаагчид сайдаасаа ч илүү улстөржиж, манай намын сайд биш гэсэн хандлага гаргадаг гэдэг. Азаар манай яаманд тийм зүйл ажигаагдахгүй байгаа. Үүнд би олзуурхаж байна. Хэрэв тийм хандлага гарах юм бол би таслан зогсооно. Яамыг толгойлж байгаа хүн төрийн сайд болохоос биш намын сайд биш. Тэр хүн улс төрийн албан тушаалтныхаа хувьд ямар итгэл үнэмшиптэй, аль намд харьяалагддаг нь тийм чухал асуудал биш гэж боддог.

-Өмнөх сайд нарын хэрэгжүүлж байсан бодлогыг үргэлжлүүлж байна уу, эсвэл Батцэрэгийн гэх шинэ бодлого боловсруулж байна уу?

-Өмнөх сайд нарын явуулж байсан бодлого ч үргэлжилнэ. Батцэрэгийн гэх бодлого ч гарна. Төр бодлогын залгамж чанараа хадгалж байх ёстой. Үе үеийн сайд нарын хийж байсан сайн ажлыг гүйцээх гэж ажиллана.