2025.04.25
М.Бадамсүрэн: Байгаль орчны байцаагчдын эрх мэдлийг өндөрсгөж байж байгаль орчныг хамгаалах асуудал яригдана
УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Хүний амь нас эд хөрөнгө хамгаас чухал ойлгож байгаа. Гэхдээ саарал чонын байгальд гүйцэтгэж байгаа үүрэг бол үлэмж их. Байгальд илүү юм гэж байхгүй. Энэ тоо, толгойг зохицуулдаг, мал хүний гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг байгалийн хамгийн чухал ,зохицуулагч бол чоно гэж үзэж байгаа. Монголын нөхцөлд тоо, толгойн судалгаа хийгээд зохицуулалт хийх боломж байгаа талаар Байгаль орчны сайд байсан Б. Батэрдэнэ гишүүн санал хэлж байна. Хууль дээр ч зохицуулалтууд байгаа. Олон улсын байгаль хамгаалах байгууллагууд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ. Амь нас, мал сүргээ хамгаалах зорилготой байсан гэдгийг яаж нотлох вэ? Үүн дээр ямар зохицуулалт байгаа вэ? Үүнийгхууль санаачлагчийн хувьд юу гэж харж байна. Монгол Улс өргөн уудам нутагтай 1 сая 500 мянган км/квадрат нутагтай Монгол Улс 21 аймагтай, 21 аймгийн нэг аймаг Өмнөд Солонгосоос том нутаг дэвсгэртэй.
Цаашдаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бидэнд анхаарах асуудлууд олон байна. Энэ бол зөвхөн нэг илрэл нь гэж хэлж болно. Тэгэхээр талын бүс, хангайн бүс, говийн бүс гээд тус бүр өөр,өөр. Цаашид хууль тогтоомжууд, Монгол Улсын бодлогын хувьд ер нь яаж анхаарч ажиллах вэ. Амьтан агнах төлбөр хэдэн төгрөг төвлөрөөд үүнээс хэдийг нь амьтан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулдаг вэ? Энэ нь үр дүнтэй байгаа юу? Мөн байгаль хамгаалагчийн эрхийг яаж нэмэгдүүлэх вэ, энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ? Байгаль орчны байцаагч их өндөр статустай байх хэрэгтэй. Бараг цагдаагаас илүү хэмжээний, эрх мэдэлтэй байж байгаль орчныг хамгаалах асуудал яригдана.