
2025.03.25
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.03.25/ хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
- Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн тогтоолын төсөлтэй танилцаж баталлаа.
- ‘’Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.