Ш.Галбадрах: Хүний ертөнцөд ганц ганцаараа хол явахгүй, заавал нийлж хоршиж, бие биендээ тусалж байж хөгжинө
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Урлагийн салбарын төлөөлөл болгож ахмад зураач Ш.Галбадрахтай ярилцлаа.
-Та хичнээн жил зураачаар ажиллаж байна бэ. Зураач хүний авьяас тэтгэвэрт гардаггүй байх?
66 настай өвгөн зураач байна. Би дөрөвдүгээр ангиасаа эхлээд зураг зурж эхэлсэн. Голдуу байгалийн зураг зурах сонирхолтой.1969 онд Хөгжим бүжгийн коллежийг дөрөвдүгээр зэргийн зураачаар төгсч, Монголын Урчуудын эвлэлийн хороонд хуваарилагдан хот чимэглэл, баяр ёслолын туг лоозон, плакатыг хийдэг байсан.
Тухайн үед баяр ёслол, парад болохоор л өдөр шөнөгүй сууж ажлаа
Зураач Ш.Галбадрах. Их газрын чулуу
хийдэг байлаа. Тэндээ нэг жил ажиллаад 1970 онд саналаараа цэргийн албыг гурван жил хаасан. Гэхдээ тэнд бас л зургаа орхиогүй. Хотын коминдатад бэлэг дурсгалын зүйл нийлүүлдэг байсан.
1973 онд Архангай аймагтаа зураачаар очиж ажиллаж, янз бүрийн ухуулах самбар хийж эхэлсэн. Захиалгын ажил хийхийн зэрэгцээ үзэсгэлэнд зургаа өгнө. 1978 онд уралдаант шалгаруулалтад тэнцээд ОХУ-ын Москва хотын ВИ Суриковын нэрэмжит уран зургийн академид долоон жил суралцсан. 1984 онд төгсч ирээд Монголын Урчуудын эвлэлийн Монметаль чимэглэлийн том үйлдвэрт хуваарилагдаж, ажилласан. Ажилласаар байгаад нэг мэдэхэд зах зээл эхэлж, манай үйлдвэр татан буугдаж, 1994 оноос өнөөг хүртэл чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна даа.
-Хэзээ тэтгэвэрт гарсан бэ
Тэтгэвэртээ бол 2008 онд гарсан. Үйлдвэр хаагдсанаас хойш өөрийнхөө авьяасаар л амьдарч байна даа. Гэхдээ бас Төр засгийн үйлчилгээ аж ахуйн газрын бэлэг дурсгалын фонтод Монголынхоо үзэсгэлэнт байгалийн зургийг бэлдэж өгдөг байсан. Орон тооны бус ажилтан учир захиалгаар л хийдэг байлаа. Сайд дарга нар гадаад дотоодод айлчлахдаа бэлэг дурсгалын зураг их авч явна. Долоо найман жил нийлүүлсэн.
-Урлагийн ахмадын амьдрал хэр байна вэ?
Бусад салбарын ахмадуудаас арай онцлогтой юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл авьяас нь тэтгэвэрт гарахгүй болохоор тэтгэврийн
Зураач Ш.Галбадрах. Өвөлжөө
хажуугаар нэмэлт орлого олох боломжтой.
Яг тэтгэвэрээ хараад суувал хэцүү шүү дээ. 2008 онд миний тэтгэвэр 80 мянган төгрөгөөр тогтож байсан. Нэмэгдсээр одоо 320 мянган төгрөг болсон. Гэхдээ бас амьдралд хүрэлцдэггүй. Хүүхдүүдийнхээ тусламж дэмжлэгээр л явж айгаа.
Бидний хувьд зураг хийгээд тэтгэврээс арай өөр орлого олоод байж болдог. Нэмэлт орлогогүй ахмадууд ах дүүсийн гар, хүүхдийнхээ гарыг хараад л их хэцүү байдаг. Тэр хүмүүсийг ажилтай болгох талаас нь төр засгаас дэмжиж өгмөөр байна. Тэтгэвэрт гарсаны дараа мэргэжлийнх нь дагуу ажиллуулья. Өндөр цалингаа байг гэхэд ядаж тэтгэврийн хэмжээтэй нь адил хөлсийг өгч болно. Бид нар өндөр тэтгэвэр шаардахгүй.
Бидний үеийн ахмадууд мундаг чадвартай улсууд байдаг. Тэтгэвэрт гарсан гэхээр хэрэггүй гэж ойлгож болохгүй. Тухайн хүн өөрийгөө ч тэгж бодож болохгүй. Сэтгэл зүйгээр маш өндөр байх хэрэгтэй.
-Тэтгэврээ бүрэн өөртөө зарцуулж чаддаг уу. Юунд зарцуулдаг вэ?
Өөртөө зориулалгүй яахав. Гэхдээ хүрэхгүй юм. Мах ногоо цагаа их үнэтэй байна. Ханьтайгаа хавсарч байж амжуулж байна. Өдрийн од шиг л ганц нэгхэн зургийн захиалга ирдэг дээ. Гадаад улсуудын ахмадууд
Зураач Ш.Галбадрах
шиг өөр улс орноор аялах нь санахын аргагүй зүйл. Тэтгэврээ урьдчилаад олон сараар авчихаар үлдсэн хугацаанд амьдрах нь хэцүү. Хоёр гурван жилээр зээл авбал хэцүү.
Гадныхан их л өндөр тэтгэвэрт авч, хангамж сайтай байдаг юм билээ. Харин манай улсад халамж, хангамж муу байна. Тэтгэврээ арван жил аваад л өнгөрчихөж байна шүү дээ.
-Цаашид ахмадуудыг дэмжие гэвэл ямар ажил хийх хэрэгтэй гэж боддог вэ?
Ахмадын асуудлыг тусад нь анхаарсан том хуультай болмоор байна. Нийтэн дундаа явах хэрэггүй. Бүр нэг тодорхой хуультай болгомоор санагддаг. Эрэгтэй хүн 60 нас хүрээд түүнээс хойш юу ч хийхгүй, болчихоод байна. Уг нь хөдөлмөрлөх цаг хугацаа, нөөц бололцоо нь байна. Хуульчилж өгөөд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд нэг анхаарвал сайн байна.
-Ахмадууд өөрсдөө санаачлаад юу хийж бүтээж болох вэ. Гадны ахмадууд бас хуучин муу материалаар хувцас хунар хийж ядуу орны хүмүүст тусалж, хямдралтай үнээр зардаг юм билээ?
Манай ахмадууд гэр хашаа бараадаад мод бут тариад, ногоо цагаа хийж байгаа ч тийм баталгаатай орлого биш. Тийм болохоор гарын уртай ахмадууд нийлээд цех байгуулж болмоор санагддаг. Мужаан, менежер, зураач гээд дөрөв таван хүний ажлын байр гарч болно.
Бэлэг дурсгалын жижиг сажиг зүйл хийгээд нэмэлт орлого олж болно. Үүнийг л дэмжээд өгөх хэрэгтэй. Ийм боломжоор хангавал70-80 нас хүртлээ хамт олон дунд сайхан ажиллаж болно. Хүний ертөнцөд ганц ганцаараа яваад хол явахгүй, заавал нийлж хоршиж, бие биендээ тусалж байж хөгжинө.
-Таны бахархал юу вэ?
Өдий насалж тэтгэвэр тэтгэмжид гарсандаа баярлаж явдаг. Миний аав бол тэтгэвэрт гаралгүй өөд болсон. Улс эх орон маань бас сайхан л харж үзэж байна. Тэтгэмжийг нь авч байгаад баярладаг.
Түүнээс гадна миний бүтээсэн зүйлийг сонирхсон хүмүүс нь хараад гэртээ тавиад бахархаад байдагт нь баярлаж явдаг. Айл гэрийн чимэг, албан байгууллагын чимэг болж үлддэг шүү. Төрийн ордонд хүртэл өвөл хавар гээд миний зурсан хоёр зураг бий.