Ерөнхий сайдын Япон улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.09.11

Ерөнхий сайдын Япон улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна.

Айлчлалын хүрээнд тэрбээр Японы талтай хийж байсан таван удаагийн зөвлөлдөх уулзалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн байгууллагын тогтолцоо, чадавхийг сайжруулах, аялал жуулчлал хөгжүүлэх талаар тус улсын талтай хэлэлцэхийн сацуу Японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзах юм.

Түүнчлэн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тай “Монгол Японы стратегийн түншлэлийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” баримт бичигт гарын үсэг зурах аж.

Тус хөтөлбөрийн хүрээнд хоёр тал улс төрийн яриа хэлэлцээний итгэмжилсэн байдлыг дээшлүүлэн бэхжүүлэх, бүс нутаг, соёл, боловсрол болон эдийн засаг худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын тавцанд бие биенээ дэмжсэн үйл ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар харилцан тохиролцох юм.

Лекцэнд тус улсын засгийн газрын болон хувийн хэвшлийн байгууллагын 800 гаруй төлөөлөл оролцоно.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалын гурав дахь өдрөө Япон улсын эзэн хаан болоод парламентийн хоёр танхимын даргад бараалхах юм байна. Мөн Японы гадаад худалдааны томоохон агентлагийн нэг болох “Жетро”-д очиж Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар лекц унших аж.

Лекцэнд тус улсын засгийн газрын болон хувийн хэвшлийн байгууллагын 800 гаруй төлөөлөл, Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой компанийн эзэд оролцох юм байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Японд амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөл болох 150 орчим хүнтэй уулзалт хийх юм. Албаны мэдээлж буйгаар Япон улсад Монголын 5600 орчим иргэн ажиллаж амьдардаг аж.