Ерөнхий сайд МСК-ийн зөвлөхтэй уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Мянганы Сорилтын корпорацийн ахлах зөвлөх Кассандра Батс
2013.09.09

Ерөнхий сайд МСК-ийн зөвлөхтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Мянганы Сорилтын корпорацийн ахлах зөвлөх хатагтай Кассандра Батсыг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын Засгийн газар, ард түмнийх нь сэтгэл шингэсэн хөрөнгөөр олон төсөл амжилттай хэрэгжүүлж байгаагийн хамгийн том нь болох Чойр-Сайншанд чиглэлийн авто замөнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсонд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Түүнчлэн, Мянганы Сорилтынёас Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн үр өгөөж хөрөнгө оруулалт төдийгөөр хязгаарлагдаагүй, үндэсний чадварлаг мэргэжилтний баг бүрдэхэд түлхэц дэмжлэг болж ирснийг дурьдаад, дараагийн шатны хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд Монгол Улс оролцох сонирхолтой байгааг нотлон илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Мянганы Сорилтын корпорацийн ахлах зөвлөх Кассандра Батс

Харин хатагтай Кассандра Батсын зүгээс эдийн засгийн харилцаанд чухал түлхэц болох төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хувиар бүх талын дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, хоёр орны Засгийн газар болон ард түмний харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам ойртуулан гүнзгийрүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа хэллээ.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.Кэмпбэлл, Мянганы Сорилтын корпорацийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жоннатан Брүүкс болон бусад албаныхан оролцсон юм.