Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.
2013.07.19

“Смарт сити” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Смарт сити” хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотод “Смарт сити” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлээд байна.

Мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээ, зөвшөөрөл лиценз, байрны төлбөр, дэлгүүрт байгаа бараа гээд бүх мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүд шууд онлайнаар авдаг үйлчилгээг нэвтрүүлэх шийдвэрийг гаргажээ.

“Смарт сити” хөтөлбөрийн хамгийн гол үр дүн нь иргэд нь дарамтгүй, төрийн алба нь тунгалаг болох юм.

“Смарт сити” хөтөлбөрийн хамгийн гол үр дүн нь иргэд нь дарамтгүй, төрийн алба нь тунгалаг болох юм.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ, “Смарт сити” хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлд төрийн эрх мэдлээр дамжуулан хувийн зорилгоо хэрэгжүүлдэг зүйл алга болно.

Яагаад гэвэл бүх мэдээлэл хамгийн өндөр нарийвчлалтайгаар хувь хүнд очдог учраас тэнд ямар нэгэн булхай луйвар хийх боломжгүй. Тэгэхээр энэ нь төрийн эрх мэдлийг оновчтой, шударга болгоно гэв.

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй 500 гаруй хот “Смарт сити” үйлчилгээг дотооддоо нэвтрүүлжээ. Өнгөрсөн оноос эхлэн манайд хэрэгжүүлэх нөхцөлийг судалж үзсэн бөгөөд нилээн хэмжээний мөнгө орох ч гайхалтай үр дүнтэй гэнэ. 2020 он гэхэд энэ хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой юм.