2012.03.16
Эхний ээлжинд 600 сая төгрөгийг гаргана
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар ЭМЯ-ны удирдах ажилтнуудын хамт 2012 оны 3-р сарын 15 нд ХӨСҮТ-д ажиллав. ХӨСҮТ-ийн албад, тасаг, хэлтсийн удирдлагууд Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч, тус төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Олон улсын эрүүл мэндийн дүрэм, төрийн бодлогыг хэрэгжүүлж, гоц аюулт, хурц, архаг болон шинэ, дахин сэргэж буй халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлж, оношлогоо- эмчилгээ-тандалт - үйлчилгээний стандартыг хангаж, хүний хөгжил, техникийн дэвшил, нотолгоонд тулгуурлан өвчлөл, эндэгдлийг бууруулах эрхэм зорилготой ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олон 15 алба, 40 тасаг нэгжтэй, 2 клиникт 510 ортой, 23 барилга бүхий 9 га талбайтай том цогцолбор барилгатай. Нийт 748 ажиллагсадтай, үүнээс 183 их эмч, 243 эмнэлгийн дунд мэргэжилтэн, бусад ажиллагсадтай юм байна.
2011 онд хийсэн шинэ ажлуудаа сайдад танилцуулсан нь дараахи ажлууд байв:
1. СТСА-ны лавлах лабораторт шингэн тэжээлд эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээний шинэ арга, сүрьеэгийн савханцарын молекул генетикийн шинжилгээий аргыг нэвтрүүлсэн нь ЭМЯ-ны 2011 оны шилдэг бүтээлээр шалгарсан.
2. VERO/SLAML эсийн өсгөвөрийг тогтвoржуулж, гахай хавдар оноштой өвчтнөөс mumps virus ялган, улмаар өөрийн улсдаа анх удаа гахай хавдрын вирүсийн генотипийг тодорхойлсон.
3. Элэгний клиник байгуулж, тус клиникт:- гепатитын С вирусийн эсрэг сонгодог хослол болох Пегинтерферон+рибавирин эмчилгээ хийж үр дүнг нь тоон үзүүлэлтээр шууд хянаж байгаа- Нийт 10 өвчтөнг эмчилсэн, үүнээс 7 нь бүрэн эдгэрч үлдсэн 3 нь үргэлжлэх эмчилгээ хийгдэж байгаа- Эмнэлгийн халдвар хамгаалал аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан
4. 2011 онд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 950 сая төгрөг, ЭМСайдын багцаас 150 сая төгрөг гаргаснаар нийт 1 тэрбум 100 сая төгрөгний өртөг бүхий механик, биологи, бактерлогийн иж бүрэн цэвэрлэгээ хийдэг цэвэрлэх байгууламжийн технолгийн шинэчлэлтийн ажил хийгдэж, хүлээн авсан ба НМХГазартай хамтран сорьцын шинжилгээг тухай бүр авч, шинжилгээний үр дүн сайн гарч байгаа юм байна.
ХӨСҮТ-ийн хамт олон “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил”-ийн хүрээнд 2012 онд:
1. Үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдүүлэх Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт дэвшил гаргах Халдвартай өвчтэй эх хүүхдийн эндэгдэлийг бууруулах Халдварт өвчний лабораторийн чанарын гадаад дотоод хяналтыг боловсронгуй болгох Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харилцаа хандлагыг сайжруулах Зайлшгүй шаардлагатай байгаа 1 тэрбум 135,0 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж ажиллахаар төлөвлөөд ажиллаж байгаа ажээ. Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-ийн хамт олны төлөөлөлтэй уулзах үеэрээ дараах ажилд анхаарал хандуулж ажиллахыг үүрэг чиглэл болгов.
Үүнд:- 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө санхүүгийн асуудлыг 2 үе шаттайгаар шийдвэрлэнэ. Эхний ээлжинд 600.0 сая төгрөгийг энэ онд гаргаж, дулааны гол төв шугамыг засварлана. Үлдсэн хэсгийг 2013 оны төсөвд тусгаж шийдэх нь зүйтэй гэв.
- Био аюулгүй ажиллагааны 3 дугаар зэрэглэлийн лабораторийн зураг төсөв бэлэн болсон учраас барилгын ажлыг бүх талаас нь дэмжиж эхлүүлэх, хөрөнгийг төсөвт суулгах ажлыг хийх хэрэгтэй.
- Халдвартын чиглэлээр бэлтгэгдэж байгаа мэргэжилтний чанарт ихээхэн анхаарч, тэдний сурах, хөгжих орчин нөхцлийг сайжруулж өгөх, шаардлагатай зардлыг мөн төсөвт тусган ажиллах,
- Салбартаа шинэ технологи бий болгох, гаднаас олж нэвтрүүлэх, тухайлбал- элэгний В,С вирусын эмчилгээг манай иргэд өөрийн орондоо хийлгэх боломжтой болгох, зардал мөнгөний асуудлыг судалж, аль болох иргэдэд дарамт учруулахгүйгээр тооцох,
- Сүрьеэгийн эмчилгээг орон нутагт нь хийх, ямар зардлаар хийх, Засгийн газар тодорхой хувийг нь хариуцах нөхцөлийг судалж, тооцож судалгааг ЭМЯ-д даруй хүргүүлэх,
- Төрөлжсөн мэргэжлийн төвийн эмч нар жилд нэг удаа, нэг сарын хугацаагаар аймаг, дүүргийн эмнэлэгт очиж ажиллах, тухайн байгууллагын эмч нарыг дагалдуулж сургах шийдвэр гарч байгаатай холбогдуулан зохион байгуулалт хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй.
- Шинэ болон сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх талаар АНУ, Германы ЭМЯ-тай хамтран ажиллаж ирсэн уламлжлалыг үргэлжлүүлэн эрчимжүүлэх хэрэгтэй. ОУ-ын эрдэмтдийн судалгаа, илтгэлүүдийг авч, мэдээлэл байнга солилцох тогтолцоотой болох, онол практикийн хамтарсан хурал зохион байгуулах,
- Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт эхлээд амжилттай явагдаж байгаа, 2, 3 дахь тунгийн хамралтыг бууруулахгүйгээр явуулахад онцгой анхаарах хэрэгтэй.- Мэргэжлийн төвүүд жил бүр нэг тодорхой ажил хийж байхаар болж байгаа. ХСҮТ хавдраас сэргийлэх аян өрнүүлж байгаа шиг танай байгууллага элэгний В,С вирусын эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс гадагш явахгүйгээр эмчлэгдэх боломжийг бүрдүүлж болох юм г.м бодит ажил хийх хэрэгтэй байна гэв. Уулзалтанд оролцсон эмч мэргэжилтнүүд Эрүүл мэндийн сайдад хандан асуулт тавьж, санал хүсэлтээ илэрхийллээ.

Эх сурвалж
Эрүүл мэндийн яам
Эрүүл мэндийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.