Бичигт боомтоор экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдсэн
2025.04.25

Бичигт боомтоор экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдсэн

УИХ-ын гишүүн, АҮЭБ-ын сайд Ц.Туваан экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн хуралдааны талаарх мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Нэгдүгээр сарын 1-нээс 2025,04,23-ны өдрийг хүртэл хугацаанд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан. Үүний дотор Бичигт боомтоор экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдэж, 2.1 сая тонн нүүрс гаргаад байна. БНХАУ-ын зах зээлд нийлүүлэгдэж байгаа эрчим хүчний нүүрсний хэрэглээ нэмэгдсэн нь 2025 оны үлдсэн хугацаанд гурван сая тонн нүүрс нэмж экспортолж, 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой болж байна.