2025.04.17

Б.Жаргалан: Энэ хуультай хамт Банкны тухай хуульд нэмэлт оруулахаар орж ирсэн нь ноцтой харагдаж

УИХ-ын чуулганы /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Ам долларын ханш 3560 төгрөг, евро 4070 төгрөг, юань 489 төгрөг байна. Нэгдүгээр улирлын байдлаар төсвийн алдагдал 1,2 их наяд болсон гэсэн мэдээ байна. Нүүрсний үнэ бол анх төсөв хэлэлцэж байсан үеэс бол 30 40% уначихсан гэж ойлгоод байгаа юм. Та төсөв хэлэлцэж байх үед төсөвт нүүрсний үнийг 105 доллароор оруулж ирэхэд би ёстой хар толгойгоороо хариуцъя. Нүүрсний үнэ унахгүй цаана нь ч ёстой өчнөөн худалдан авагч нар байна. Та нар энэ ганц мод Гашуун сухайтыг л батлаадах энэ төсвөө ингээд аваад гарна гээд байсан. Гэтэл одоо бид нар үнэнтэйгээ нүүр тулчихсан тэгээд нүүрсний үнэ чинь ингээд уначихсан тэгээд гол хуулиа ингэж өөрчлөөд сууж байна. Тэгэхээр одоо энэ төсвөө тодотгохгүй юм уу. Энэ валютын ханш чинь ингээд бүр бас замбараагаа алдлаа. Энэ бүхний хор уршгийг бор зүрхээрээ амьжиргаагаа залгуулж байгаа иргэд. Бор зүрхээрээ бизнес хийж байгаа ААН-үүд л энэ бүхний золиос болоод байна. Нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг ЗГ-ын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ ээ гээд. Тэгэхээр нөгөө нэг яригдаад байгаа мега төслүүд. Ган татлагат гүүр гэх мэтчилэн тиймэрхүү зүйлүүдээ. Нүүрс, зэс бусад зүйлээрээ бартерлах тухай асуудал яриад байна шүү дээ. Тэгээд энэ уул уурхайн түүхий эд чинь манайд валют орж ирэх ёсгүй юм уу? Бид чинь валютын нөөцийнхөө бас асуудлыг ярих ёстой биз дээ. Гэтэл одоо бүр ингээд бартерлая гээд сууж байдаг. Туулын хурдны зам 1,9 их наядын тендер зарлаад энэ мөнгө нь хүрэхгүй байна. Ахиад 300-400 тэрбумаар нэмжаар нэмж байгаад тэгээд энэ одоо 2 их наяд гаруй төгрөгөөр зам барья гэсэн юм оруулж ирээд сууж байна шүү дээ. Та нарт ер нь тийм уялдаа байна уу? Нийслэл дээр чинь бүр ийм вант улс үүсчихлээ. Тэгэхээр одоо үнэтэйгээ нүүр тулаад хэзээ төсвөө тодотгох вэ?  

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.