2022.12.15

Т.Аубакир: Биржийн арилжааг дэлхийн жишигт нийцүүлэх боломж бүрдсэн үү

УИХ-ын чуулганы /2022,12,15/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Энэ хуулийг дэмжиж байгаа. ТӨК-ыг тонон дээрэмддэг, ард түмний боломжийг өөртөө давуу тал болгодог харанхуйгаар нүүрс наймаалцдаг. Бээжинд очоод Хятадын бизнесменүүдтэй хоол идэж байгаад үнээ тохирдог энэ байдал зогсоно гэж харж байна. Эцсийн хэрэглэгчдэдээ шууд очих боломж нээгдэнэ. Салбарын сайд энэ асуудлыг хурдан шуурхай оруулж ирлээ. Хөдөө аж ахуйн биржээ бас явуулах ёстой. Нүүрсний цахим гэрээний журам шуурхай гарлаа. Энэ Засгийн газар ТӨК-ыг олон нийтийн болгоё засаглалыг сайжруулъя гэж ярьж байсан, энэ ажил хийгдэж байна. Манай Хөрөнгийн бирж дэлхийн жишгээр хурдтай явж чадах уу. Салбарын сайдаас асууя: Хуулийн хүрээнд нүүрсний биржид зориулсан бас нэгэн шаардлагагүй бирж гарч ирэх юм биш биз.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn