
2025.04.23
Н.Учрал: Баялагтаа эзэн монголчууд нуураа , худгаа , овоогоо, овоолгоо ч авна
Төгрөг нуур, Ухаа худаг... Баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Байгаль өөрөө бүтээсэн.Энэ бол Монгол түмнийг идэх хоол, өмсөх хувцастай байлгаж хэнээс ч дутахгүй хангалуун амьдруулах үндэсний баялаг.
Надад уул уурхайн салбарт ашиг сонирхол огтхон ч байхгүй. Тийм учраас Ард түмний баялгаа хамгаалж, үр өгөөжийг нь хүртээх Үндэсний баялгийн санг амилуулахаар ажиллаж байна. Энд аль нам, хэн гэдэг улс төрч байх нь хамаагүй. Айхгүй, агшихгүй. Дайрч дарамталлаа гээд ухархгүй, няцахгүй. Үнэний талд зогсож байгаа учир итгэл дүүрэн байна.
АТГ, прокурор, цагдаагийн хамтарсан баг Төгрөг нуурын баримтуудыг шалгаж байгаа. Монголчуудын баялгаар муур хулгана болж, боломжоор нь бөмбөг шиг наадаж байгаа бол Монголын хууль дуудах нь зүй ёсны хэрэг юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn