2025.04.24

Ц.Идэрбат: Гурилын үнэ тогтворжсон нь импортын гурилын татварыг тэглэсний гавьяа

УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Одоогоос нэг жил хүрэхгүй хугацааны өмнө эргэж очих хэрэгтэй болж байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 81 нь шинэ. Гэхдээ өнгөрсөн парламент одоогоос яг жил хүрэхгүй хугацааны өмнө гурилын татварын асуудал яригдахдаа дөнгөж сая Ж.Энхбаяр сайд ярихдаа өвлийг, хаваржилтыг өнтэй давах зорилгоор хийсэн гэлээ. Тийм зүйл огт биш. Та яагаад худлаа яриад байгаа юм. Энэ асуудал УИХ-аар орохдоо нэгдүгээрт гурилын үнэ өсөөд байна. Ковидын үед гурилын үнэ өссөнөөс шалтгаалаад барааны үнэ өсөөд байна. Энэ нь инфляцид нөлөөлөөд байгаа учраас бодлогын хүү өндөр байна гэж Монголбанкны мөнгөний бодлогын танилцуулгад орж ирсэн асуудал. Тэгэхээр гурилын үнийн асуудал нь зөвхөн хил гурилын асуудал бишээ, цаашлаад Монгол Улсын инфляцийн асуудал болоод явдаг өргөн цар хүрээг хамардаг. Өнөөдөр гурилын үнэ тогтворжсон гэж ярьж байгаа нь магадгүй энэ хуулийн гавьяа байх гэж үздэг. Тухайн үед юмны үнэ өсөөд байна, хэдэн гурилын үйлдвэрүүд хуувилдаад байна гэж ШӨХТГ-ын дүгнэлт гарсан. Бид хуувилдаагүй гэж шүүхэд өгсөн. Тэгэхээр үүнийхээ ард гарсан зүйл юу ч байхгүй. Зүгээр өвөл хавар өнгөрчихсөн гэдэг утгаар танилцуулж болохгүй. Өөр асуух нэг зүйл байна.
Гурилын үйлдвэрийнхэнд ч тэр, улаанбуудайнханд ч тэр төрийн бодлого жаахан ойлгомжтой баймаар байна. Жилийн өмнө татварыг нь нэмж гурилын үйлдвэрийнхнийг хэцүү байдалд оруулаад одоо болино гээд. Магадгүй жилийн дараа дахин гурилын үнийг дийлэхээ болиод буулгахаар болгох юмуу? Гурил, улаанбуудайнханд бүх зүйл тодорхой баймаар байна. Гурилын үйлдвэрүүд цөөрлөө, хүчин чадал нь буурлаа л гэнэ. Энэ хоёрдугаар сард Дорнод гурилынхан хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж байна гэж ярьсан. Тэгэхээр яамны мэдээлэл бодит байдалтай зөрөөд байна.
Улаанбуудай тариалагчид тухайн үед маш их гомдолтой байсан. Үйлээ үзээд хаврын хавсаргаас намрын хяруу болтол тарьдаг. Нөгөө үйлдвэрүүд нь авдаггүй. Одоо үүнийгээ яах вэ гэдэг. Энэ асуудалд яам ямар бодлого гаргаж байна? Дахин тариад маш их хэмжээний буудай авлаа. Тэрийгээ яах вэ? Энэ үеэр дараагийн нэг асуудал бол Ургамал хамгааллын ерөнхий газар гэж гаргаад манайх улаанбуудайг экспортлох боломжтой гээд агентлаг нэмээд 20-30 хүний бүрэлдэхүүнтэй байгууллага хэл ам болж байгуулагдаж байсан. Энэ яах вэ төрийн бодлого байна даа. Жилийн дараа яаж ч магадгүй гэсэн хярсан байдалтай байна.