Төв аймгийн Зуунмод хотын залуучуудын спортын бага наадмын нээлтэд оролцов
2023.10.23
Орон нутгийн хөгжил

Төв аймгийн Зуунмод хотын залуучуудын спортын бага наадмын нээлтэд оролцов

Энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Зуунмод хотын Залуучуудын спортын бага наадмын нээлтэд оролцож, залуустаа амжилт хүслээ.

Залуучуудын эрүүл, зөв дадал зуршлыг дэмжин уг тэмцээнийг анх удаагаа санаачлан зохион байгуулж байгаа Зуунмод хотын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн хамт олонд амжилт хүсэж, цаашид тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлж байна.

Энэхүү спортын наадмын 6 төрөлд 14 багийн нийт 240 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тэмцээнд оролцож байгаа нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ