МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингэлтэй дүүргийн 400 гаруй багшид зөөврийн компьютер гардууллаа
2023.08.31
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Чингэлтэй дүүргийн 400 гаруй багшид зөөврийн компьютер гардууллаа

2023-2024 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн удирдлагууд “Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн ЕБС-иудын төлөөлөл 400 гаруй багшид зөөврийн компьютер гардууллаа.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын нийт 19 сургуульд 1600 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар: “Орчин үеийн боловсролын тогтолцоонд бусдад мэдлэг, мэдээлэл түгээх хэлбэрүүд хурдтай өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Тэр дундаа алсын зайны, цахим сургалтуудыг чанартай хийж хэвших нь боловсролын тогтолцооны шинэчлэлийн нэг хэлбэр. Үүнтэй уялдсан зөв хөрөнгө оруулалтуудыг ч энэ мэтээр боловсролын салбарт хийх нь чухал юм. УИХ, Засгийн газраас Боловсролын багц хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан нь боловсролын салбарт хийгдэх шинэтгэлийн том алхам болсон. Зөв хүмүүжил төлөвшилтэй, эрдэм мэдлэгтэй, оюунлаг Монгол хүнийг бэлтгэх нь өнөөгийн боловсролын системээс, тэднийг сурган хүмүүжүүлж буй багш нар та бүхнээс шууд хамаарна” хэмээн онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ