МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
2023.08.17
Зам, Тээвэр

Авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Чингэлтэй дүүрэг 2-р хороо Төмөрчний гудамж /Бөмбөгөр худалдааны төвийн гурван замын уулзвараас Бишрэлт худалдааны төвийн уулзвар/ хүртэлх авто замыг 2023 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн 22:00 цагаас 2023 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, ус зайлуулах шүүрт худаг шинээр нэмж суурилуулах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

ШИНЭ МЭДЭЭ