МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.08.30

Ц.Цэрэнпунцаг: Өвөлжилт хүндрэх аймгуудад мах бэлтгэлийг сайжруулах шаардлагатай

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы  (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Баруун аймагт гантай байгаа учраас мах бэлтгэл дээр анхаарах хэрэгтэй байна. Энэ дээр шуурхай ажиллах шаардлагатай. Үүн дээр Х.Болорчулуун сайд мэдээлэлтэй байгаа юу? Юу бодож төлөвлөж байна.

Хоёрдугаарт эрчим хүчний сайд энэ салбарыг алсдаа босгох, хямралд оруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Төмөр замын том төслүүдийг хөдөлгөж байгаа. Баруун босоо чиглэлийн төмөр замын төсөл дээр Их хурлын тогтоол гараад ажиллаж байна. Энэ төсөл хилийн боомттойгоо холбоотой нэг төсөл болж явах учиртай. Үүн дээр Зам тээврийн хөгжлийн сайд та анхаарч ажиллаарай. Энэ тал дээр мэдээлэл бий юу.

ШИНЭ МЭДЭЭ