http 106

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.06
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Төрийн зүгээс ИНБ-ыг дэмжих гол зам нь татвараас чөлөөлөх явдал юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Энэ хуулийг дэмжиж байна. Хуулийн үр дүн ямар байх вэ?

Хууль нийгэмд үйлчилснээр иргэний нийгмийн байгууллагын бололцоог хангаж, дэмжлэг үзүүлж явах ёстой. Төрийн зүгээс иргэний нийгмийн байгууллагыг дэмжих гол зам нь татвараас чөлөөлөх явдал юм. Тэгэхээр уг хуулийн төслийг хэлэлцэхдээ татварын хуультай уялдуулсан зүйл заалтыг тодорхой болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Төрийн зүгээс ИНБ-ыг дэмжих, зохицуулах гэсэн үг өгүүлбэр Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд харагдана. Гэтэл Иргэний нийгмийн байгууллага нь төрийн үйл ажиллагааг хянах, хийж чадахгүй байгаа зүйлсийг хийх институц. Тэнцвэртэй байх ёстой хоёр институц бие биенээ хянана гэхээр юу гэсэн үг вэ?

Миний бодлоор ИНБ-ын явуулж болохгүй зүйлсийг нь тодорхой заагаад бусдыг нь чөлөөтэй  болгомоор байна.

ШИНЭ МЭДЭЭ