http 106

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.13
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Зээлийн хүү, бодлогын хүү зэрэг хоорондоо харшилдсан бодлогуудыг хэрхэн уялдуулах вэ?

ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.13\ хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг асуулт асуулаа. 

Инфляци өсөх эрсдэл байна. Дунд хугацаандаа зорилтод түвшиндээ барина гэж Монгол банкнаас хэллээ. Монгол банк хоорондоо харшилдсан 2,3 зорилттой болчихлоо. Нөгөө талдаа 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж банкны зээлийн хүүг бууруулах ажлын хүрээнд бодлогынхоо хүүг бууруулах чиглэлд сайн ажиллаж байгаа гэж ойлгож байна. 10 их наядын хөтөлбөр үргэлжилж байгаа. 

Инфляцийг зорилтод түвшинд барих дээрээс нь зээлийн хүү бууруулах, бодлогын хүү бууруулах 2 хоорондоо нийцэхгүй. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ? 

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ