http 106

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ц.Цэрэнпунцаг: Хуулийн төсөл боловсролын ерөнхий хуультайгаа хэрхэн холбогдож байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Боловсролын ерөнхий хуультайгаа яаж уялдаж, холбогдож байгаа вэ? 

Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, нийлүүлэлтийг яаж үр ашигтай хангах чиглэлийн хуулиудад ямар зохицуулалтууд орж байна вэ? Ямар ямар мэргэжлээр хэдэн ажилтан бэлтгэх хэрэгцээ шаардлагыг тооцож байна. Зах зээлийн зарчмаар тооцох уу эсвэл төвлөрсөн төлөвлөлт хийж байна уу?

Орон нутгийн захиргааны оролцоо энд байна уу? Ялангуяа Америкад Community College гээд хүүхдүүдээсээ авахуулаад хөгшид нь суралцаад явдаг коллежүүд байвал орон нутгийн оролцоо их байх юм.

Түүний асуултад Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ