http 6
“Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавилаа
2018.03.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нар өнөөдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавилаа.

Манай улсын эдийн засгийн гол суурь болсон мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх эрх зүйн баримт бичиг олноор гарсан ч малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг ханшийн уналтаас хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг дурджээ.

Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой эрс өсөж, 2017 оны байдлаар 66,2 саяд хүрсэн. Ингэснээр 200 мянга гаруй малчин өрхийн амжиргаа, малын тоо толгой өссөн ч малын ашиг шим төдийлэн нэмэгдсэнгүй.

Иймд малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх, малын гаралтай түүхий эдийг ханшийн уналтаас хамгаалах зэрэг хэд хэдэн чиглэлээр авч буй арга хэмжээний талаар асуулга тавиад, асуулгынхаа хариуг УИХ-ын хаврын чуулганы нэгдэн хуралдаанд танилцуулахыг хүссэн байна.

ШИНЭ МЭДЭЭ