http 6
МАН-ын Удирдах зөвлөлд шаардлага хүргүүллээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан
2018.11.27
Улстөр

МАН-ын Удирдах зөвлөлд шаардлага хүргүүллээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар МАН-ын Удирдах зөвлөлд шаардлага хүргүүлсэн тухай мэдээлэл хийлээ.

Учир нь МАН-ын удирдах зөвлөлийн дарга буюу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх болон Удирдах зөвлөлийн гишүүн Г.Солтан, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын 6 гишүүн нь ЖДҮХС-аас өөрийн болон хамаарал бүхий компаниар дамжуулан, хууль бусаар, албан тушаалаа ашиглан зээл авсан нь тогтоогдсон.

Тиймээс эдгээр гишүүд авсан зээлтэй холбоотой асуудал шийдэгдэх хүртэл МАН-ын удирдах зөвлөлийн хурал болон бусад хуралд оролцож санал өгөх эрхгүй гэж үзэж байгаа тухай шаардлага хүргүүлсэн байна.

МАН-ын Удирдах зөвлөл нь нийт 29 гишүүнтэй бөгөөд дээрх шаардлагад Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Д.Оюунхорол, Г.Содбилэг, Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат гэсэн гишүүд гарын үсэг зурсан байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2018.11.27/ 10.00 цагт товлогдсон. Хурлаар Өмнөговь аймгийн намын хорооны даргыг сонгох, Д.Хаянхярваа нарын өргөн барьсан Засгийн газрыг огцруулах бичгийг хэлэлцэх аж.

Л.Энх-Амгалан, С.Бямбацогт зэрэг шаардлага хүргүүлж, гарын үсэг зурсан гишүүд Удирдах зөвлөлийн хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ