МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2019.10.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их хурлын чуулганы /2019.10.24/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж  танилцуулав.

Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авах шаардлагагүй гэж үзсэн тул санал хураалт явуулахд гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-нд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ