МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хөвсгөл марафон-2012” тэмцээн боллоо
2019.09.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Хөвсгөл марафон-2012” тэмцээн боллоо

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар бүх нийтийн спортын хөгжлийг дэмжих, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөнөөр дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД уриан дор “Хөвсгөл марафон-2019” тэмцээнийг 3 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амжилттай зохион байгууллаа.

Хөвсгөл марафон тэмцээний хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж энэ жил 500 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд хамгийн ахмад тамирчин 79 настай М.Буянтогтох гуай 3 дахь жилдээ “Хөвсгөл марафон-2019” тэмцээнд оролцож хүүхэд залуучуудад хөдөлгөөний ач тусыг таниулан сурталчилж байсан юм.

Бүх нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээнд Мөрөн сумын иргэд маань идэвхтэй оролцож, нас насны ангилалд эхний 9 байрыг шалгарууллаа. 

ШИНЭ МЭДЭЭ