УИХ-ын гишүүд
2014.12.31
Эдийн засаг, Худалдаа

Ирэх оны төсвийг 903 тэрбум төгрөгөөр танахаар төсөлд тусгажээ

2015 оны төсвийн тодотголын төслийг төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүллээ.

Уг төсвийн тодотголд 2015 төсвийн орлого зарлагаа аль алийг нь 903 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсөвлөн оруулж иржээ. Үүний 360 тэрбум нь хөрөнгө оруулалт бол үлдсэн 600 орчим нь урсгал зардлаас танагдахаар туссан байна.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Агентлаг болоод Засгийн газар, УИХ-ын түвшинд орон тоогоо цомхотгож байгаа. Энэ хүрээнд нийтдээ 700 гаруй хүн цомхотголд орно. Орон тооны цомхотголыг зөвхөн агентлаг УИХ, Засгийн газрын түвшинд  хийхээр тогтсон. Эрүүл мэнд, Цагдаа, Онцгой байдал гурваас бусад бүх газруудад Шатахууны зардлыг 20 хувь бууруулж байгаа. Нийгмийн халамжийн үйлчилгээнээс нийтдээ 30 орчим тэрбум төгрөг хасагдсан. Харин урсгал зардлаас 50 орчим тэрбум төгрөгийн зардлыг бууруулах төлөвлөлтийг хийж байгаа” гэлээ

Харин 2015 оны төсвийн тодотголд улсын өрийн хэмжээг 65 хувь гэж  тусгасныг УИХ-ын зарим гишүүд шүүмжилжээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Өрийн таазыг нэмнэ гэдэг бол Засгийн газар өөрсдөө болж байхын  тулд ирээдүйгээсээ хулгай хийж байгаатай адил. Цаашдаа  энэ нь гадны нөлөөлөлд илүү орж улсын аюулгүй байдалд алдагдахад нөлөөлнө” гэлээ. 

             Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ